21 улсад шинээр суух Элчин сайдууд хэн бэ?
Ерөнхийлөгчийн саналыг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын даргад өргөн барьж буй нь.

21 улсад шинээр суух Элчин сайдууд хэн бэ?


   Монгол улсаас гадаадын 21 улсад суух Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэднийг нарыг эгүүлэн татахаар болж байна. Эдгээр 21 улсад шинээр томилохоор санал болгож буй Элчин сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өчигдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьжээ. Үүнд:

1. Австрали улсаас Д.Даваасүрэнг эгүүлэн татаж, Гончигзэвэгийн Тэнгэрийг,

2. Австри улсаас М.Цэнгэгийг эгүүлэн татаж, Доржраагийн Мөнхтөрийг,

3. Беларусь улсаас Б.Баярсайханыг эгүүлэн татаж, Гунаажавын Байгалмааг,

4. Болгар улсаас Л.Саянааг эгүүлэн татаж, Авирмидын Баттөрийг,

5. Вьетнам улсаас Ж.Сэрээжавыг эгүүлэн татаж, Ганбаатарын Хуланг,

6. Герман улсаас Б.Мандахбилэгийг эгүүлэн татаж, Жагдагийн Оюунбаатарыг,

7. Египет улсаас Э.Булганыг эгүүлэн татаж, Доньжчимбуугийн Бямбадоржийг,

8. Итали улсаас Ц.Нарантунгалагийг эгүүлэн татаж, Дансрангийн Булганыг,

9. Англи улсаас Б.Энхсүхийг эгүүлэн татаж, Батсүмбэрийн Мөнхжинг,

10. Казахстан улсаас Д.Баярхүүг эгүүлэн татаж, Гунаажавын Батжаргалыг,

11. Киргиз улсаас С.Ганхуягийг эгүүлэн татаж, Дэмчигийн Тэгшжаргалыг,

12. ОХУ-аас Ө.Энхтүвшинг эгүүлэн татаж, Д.Давааг,

13. Сингапур улсаас С.Энхбаярыг эгүүлэн татаж, Ганболдын Уянгыг,

14. Турк улсаас Г.Мөнхбаярыг эгүүлэн татаж, Очирын Лхагвасүрэнг,

15. Унгар улсаас С.Баатаржавыг эгүүлэн татаж, Нямцэрэнгийн Энхтайваныг,

16. Франц улсаас У.Нямхүүг эгүүлэн татаж, Цэндийн Мөнх-Оргилыг,

17. Чех улсаас Д.Гансүхийг эгүүлэн татаж, Батсайханы Болормааг,

18. Арабын Нэгдсэн Эмират улсаас Ш.Одонбаатарыг эгүүлэн татаж, Амгалангийн Анандыг,

19. Энэтхэг улсаас Д.Ганболдыг эгүүлэн татаж, Лувсанжавын Өлзийтийг,

20. Тайланд улсад Вашагийн Оюуг,

21. Лаос улсад Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилохоор уг саналд тусгасан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.